Categories
гадаад мэдээ

Хятад судалгааны станцаа Улаан нүдэн гаригт амжилттай газардуулжээ

Өнгөрсөн оны долдугаар сард Хятадын нутгаас хөөргөсөн гариг хоорондын “Тяньвэнь-1” автомат станц Улаан нүдэн гариг дээр бямба гаригт амжилттай газарджээ. Энэ нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байгаа юм. Мөн АНУ, хуучин ЗХУ-ын дараа тус ангараг гариг дээр төхөөрөмжөө газардуулсан гурав дахь улс болж байна.

Сансрын станцын гол бүрэлдэхүүн хэсэг болох Журун төхөөрөмж нь эх дэлхий рүү Ангараг гаригийн хөрс, ион мандал болон тус гаригийн талаарх бусад мэдээллийг илгээх юм.

БНХАУ-ын дарга Си Жиньпин энэхүү үйл явдлыг тохиолдуулан Хятадын агаар сансрын салбарын төлөөлөгчдөд баяр хүргэж, БНХАУ-ын гараг хоорондын судалгаанд шинэ үе ирж байна. Та бүхэн сорилтуудыг зоригтой давж, манай улсыг сансар судлалын салбар дахь дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд орууллаа. Эх орон, ард түмэн та бүхний гавьяаг үүрд дурсана” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Сануулахад, “Тяньвэнь-1″ станцыг 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр хөөргөсөн билээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Ангараг гаригийн тойрог замд хүрсэн тухай мэдээлж байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *