Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэн булах, шатаах аргаар устгаж байна

Цар тахлын улмаас эмнэлгийн хог хаягдлын хэмжээ өссөн. Иймд МХЕГ аюултайд тооцогддог, эмнэлгийн хог хаягдалд хяналт шалгалт хийх болсон юм. 11 аймгаас ирүүлсэн тандалтын мэдээгээр 137 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 14 тусгаарлан ажиглах байр, 39 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 53 дархлаажуулалтын түр цэг, нийт 241 цэгээс 2200 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулжээ.

Тухайн өдөр 1952 кг хогийг устгаснаас 1400 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 820 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 63 тээврийн хэрэгсэл, 109 хүн ажиллажээ.

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байна.Энэ сарын 09-нд 171 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 34 тусгаарлан ажиглах байр, 19 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 24 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 248 цэгээс 10 302 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна.

Цуглуулсан 10 223 кг хогийг устгасанаас 8 128 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2 095 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 16 тээврийн хэрэгсэл, 64 хүн ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *