Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсний төлөө намайг худал гүтгэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн тайлангийн хурлын үеэр вакцины татан авалтад саад учруулсан хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын С.Одонтуяа хариу мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Вакцины татан авалт бол 100 хувь Засгийн газрын асуудал бөгөөд үүнд хэн ч нөлөөлж чадахгүй. Сөрөг хүчний үүднээс Засгийн газрыг 100 хоногт ард иргэдээ хамгаалж чадахгүй коронавирусийн халдварын улмаас 170 хүний алтан амь эрсэдсэн асуудлаар шүүмжилсний төлөө ийм хариуцлагагүй худал мэдэгдэл хийсэнд би маш их харамсаж байна. Хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгоно” гэж мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *