Улаанбаатар хотод энэ жил нийтийн эзэмшлийн 14.9 га газрыг нөхөн зүлэгжүүлж, 22.9 га газрыг шинээр зүлэгжүүлнэ.
Мөн навчит болон шилмүүст мод, бут сөөг, ургамал хашлагад нийт 548.232 мод, сөөг тарина.
Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 15-22-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. БОАЖЯ, НЗДТГ, Ойн судалгаа хөгжлийн төв хамтран мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриан дор зохион байгуулж, нийслэлийн 100 хороотой хамтран 5000 орчим айл өрх мод тарихаар “Тарьц, суулгац-2021″ цахим үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд 129.4 га талбайн ногоон байгууламжийн арчилгааг мэргэжлийн 44 аж ахуй нэгж, байгууллага хариуцдаг аж.