Categories
мэдээ нийгэм

Тоосгон граж, төмөр чингэлгийг буулгаж ногоон байгууламж барина

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9000 м2 буюу 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөсөн байна.

Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон граж, төмөр чингэлэг зэрэг 132 байгууламжийг буулгах ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Чөлөөлсөн газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *