Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал 2020 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа.
Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийг өдрүүд”-ийг тэмдэглэдэг.
- Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн “Шилдэг татвар төлөгч”-өөр 20 ААН, “Шилдэг татвар төлөгч”-өөр 10 иргэнийг тодрууллаа.
- “Хамгийн их татвар төлсөн” 10 ААН
- “Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч” 10 ААН
- “Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч” 10 ААН
Өмнөх жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан 15171 ААН 116.9 тэрбум төгрөгийн албан татварыг чөлөөллөө. Мөн тайлагналын тоо буурч 2020 онд ердөө 106 ААН дөрвөн удаа тайлан гаргаж, үлдсэн 194.9 мянган ААН жилдээ 1-2 удаа тайлан гаргасан нь татвар төлөгчийн цаг завыг хэмнэсэн байна.
НӨАТ-аас чөлөөлөх хуулиудын хүрээнд давхардсан тоогоор 1.4 сая иргэн 419.5 тэрбум төгрөг, давхардсан 300 мянган ААН-д 257.4 тэрбум төгрөг, нийтдээ 1.7 сая татвар төлөгчдөд 679.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлжээ.