Categories
мэдээ нийгэм

Өчигдөр Веросел вакцины 334.400 тунг авчирчээ

Манай улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт нийслэл хотод болон 21 аймагт үргэлжилж байна.

Хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросел вакциныг татан авч буй. Тус улсаас 2.634.400 тун вакцин аваад байгаагийн 300 мянган тун нь хүмүүнлэгийн тусламж бол, арилжааны шугамаар 2.334.400 тунг хүлээн аваад байсан.

Өчигдөр 334.400 тунг нэмж, авчирчээ. Ингэснээр Веросел вакцины хэмжээ 2.968.800 боллоо.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 1.536.715, хоёр тунд 617.908 иргэн хамрагджээ.

ГХ-ны сайдын мэдээлснээр тавдугаар сард арилжааны шугамаар 1.665.600 тун Веросел вакциныг татан авахаар төлөвлөжээ.

Үүнээс:

Тавдугаар сарын 2-нд 316.800

Тавдугаар сарын 4-нд 148.800 тун

Тавдугаар сарын 6-нд 334.400 тун

Тавдугаар сарын 9-нд 334.400 тун вакцин хүлээн аваад байна. Уг вакцины нэгдүгээр тунг хийлгэснээс хойш 21-56 хоногийн хугацаанд хоёр дахь тунг хийлгэхийг ЭМЯ зөвлөж байгаа юм.

2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ДЭМБ-аас БНХАУ-ын Sinopharm COVID-19 (SARS-CoV-2 Vaccine-Веросел ) вакциныг яаралтай горимоор ашиглах вакцинуудын жагсаалтад бүртгэж, дэлхий нийтээр ашиглахад аюулгүй найдвартай гэж үзэж байгаагаа зарласан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *