Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Хорих ангид саатуулагдаж байгаа иргэд тухайн байрнаасаа халдвар авч, өвчилж байгаа талаар хүний эрхийг хөндсөн гомдол ирүүлж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунантай ярилцлаа.

Ковидын халдвар дотоодод нэмэгдэж байгаа энэ цаг үед хорих ангиудад нөхцөл байдал хүнд байгаа болов уу. Тиймээс ч хүний эрхийн асуудал хөндөгдөж байна. Ялтан ч гэсэн төрөлхийн, заяамал эрхээ эдэлж, эрүүл, аюулгүй орчин, нөхцөлөөр хангуулах ёстой шүү дээ?

-Тийм ээ, тантай санал нэг байна. Хорих ангиудад нөхцөл байдал амар биш байна. Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч амь нас, эрүүл мэнд нь хамгаалагдах ёстой. Тэр тусмаа төр өөрийн хяналтдаа байлгаж байгаа тохиолдолд амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах, хоол хүнсээр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүрэгтэй. Комиссоос ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын халдвар хамгааллын дэглэм, орчин нөхцөлийг сайжруулах, нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүллээ. Үүнд, юуны өмнө Цагдан хорих байруудад хэт их бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор анх удаа гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, архаг, хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон насанд хүрээгүй хүнд цагдан хорих арга хэмжээ авахгүй байх, ял хойшлуулах, өршөөл үзүүлэх зэрэг нөхцөл боломжийг судалж, хууль тогтоогчид уламжлан шийдвэрлүүлэхийг санал болгосон.

Мөн хөл хорионы үед хоригдол, хоригдогчдын хууль зүйн туслалцаа авах эрхийг бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээг авах, өмгөөлөгчдийг цагдан хорих, хорих ангид очиж /тээврийн хэрэгслээр зорчих QR код олгох/, үйлчлүүлэгчтэйгээ биечлэн болон цахимаар ганцаарчлан уулзах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бололцоог хангасан, ойлгомжтой дүрэм, журмыг гаргаж мөрдүүлэх, уулзалтын өрөөний агааржуулалт, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг зөвлөсөн. Гуравдугаарт, цагдан хоригдох хугацаанд халдвар авсан, тусгаарлагдсан хоригдогчийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн болон өмгөөлөгчид шуурхай мэдээлэх, энэ харилцааг зохицуулсан журмыг батлан мөрдүүлэх, дөрөвдүгээрт, Зөрчлийн тухай хуульд сонгох шийтгэлтэй байхаар заасан зөрчилд аль болох баривчлахаас өөр шийтгэл оногдуулах, зайлшгүй шаардлагаар оногдуулсан шийтгэлийн биелэлтийг түр хугацаанд хойшлуулах, түдгэлзүүлэх нөхцөл боломжийг судлан шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад уламжлах, тавдугаарт, анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн этгээдүүдэд гомдлыг танилцуулж гарын үсэг зуруулж, хорих ангийн тэмдэг даруулах ажлыг цахимаар зохион байгуулах, сэжигтэн, яллагдагчийг үргэлжлүүлэн хорих, эсхүл суллах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хорих байрны захиргаа цахимаар хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлж хэрэгжүүлэхийг зөвлөмжид тусгасан. Халдвар авсан хоригдол, хоригдогчдыг агааржуулалтын шаардлага хангасан, тусдаа байранд, нэг нэгээр нь тусгаарлах нөхцөл боломжийг шийдвэрлэх шаардлагатай байна. Түүнчлэн хоригдогчийг яаралтай вакцинд хамруулах, эрүүл мэндийн суурь үзлэг, үйлчилгээнд хамруулах боломж бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, төвлөрсөн хорих анги, цагдан хорих төв, захиргааны журмаар баривчлах байр, эрүүлжүүлэх, саатуулах байруудад ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахиулах, гар угаах цэгүүд болон ундны цэвэр ус дутагдалтай хэсэгт ус, ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу бий болгоход анхаарах хэрэгтэй. Ялангуяа хорих ангийн эмнэлэг, үйлдвэрлэлийн бүсэд гараа тогтмол угаах боломжоор хангах, үйлдвэрийн болон гал тогооны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлэхэд анхаарах нь чухал юм.

Хорих ангиудад ажиллаж буй алба хаагчдын эрүүл мэндийн асуудал давхар хөндөгдөх болов уу?

-Тулгамдаж байгаа бас нэг асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч, ажилтнуудын хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, ар гэрийн байдал. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, халдвар, хамгааллын шаардлагатай нөөц, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, урамшуулал зэрэг нэмэлт дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байна. Орон нутагт хорих ангиудын бүх хөдөлгөөнийг зуун хувь зогсоож, харуул хамгаалалтын албан хаагчдыг тухайн анги дээр нь арав хоногоор ээлжлэн байрлуулж үүрэг гүйцэтгүүлж байгаа боловч нэмэгдэл цалин олгогдоогүй, ар гэрийн нөхцөл байдлыг үндэслэн үүрэг гүйцэтгүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон нутгийн алба хаагчид Аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа ч цалингийн нэмэгдэл, илүү хөлс авч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Одоогийн байдлаар хорих ангиудад нийт хэдэн хүн ковид туссан байгаа талаар мэдээлэл бий юү?

-ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд коронавируст халдварын анхны тохиолдол энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэнээс хойш дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар халдвар авсан тохиолдол 329 болжээ. Үүнээс 109 нь эдгэрсэн, 401 дүгээр ангид хоёр, 461 дүгээр ангид 63, ХӨСҮТ-д хоёр, Цэргийн төв эмнэлэгт нэг хүн эмчлүүлж, 150 хоригдол, хоригдогч тусгаарлагдаад байна. ШШГЕГ-ын харьяа хорих анги, байгууллагуудын хэмжээнд нийт 81 алба хаагч коронавирусийн халдвар туссанаас 63 алба хаагч үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан байна.

-“Би хорих ангид ковид тусаад хэцүү байна, яах вэ?” гэж өмгөөлөгчдөө хандсан ч хүн байна. Хүний эрхийн үндэсний Комиссын зүгээс хорих ангиудад бодит нөхцөл байдал ямар байгаа талаар үзэж танилцсан уу?

-Хүний эрхийн Үндэсний Комисс Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Комиссын Ажлын хэсэг энэ оны дөрөвдүгээр сарын 20, 28-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 409, Цагдан хорих 461 дүгээр ангийн нөхцөл байдалтай танилцаж, ШШГЕГ-ын удирдлага, хорих ангийн дарга, холбогдох албан тушаалтнуудаас гадна зарим өмгөөлөгч, хоригдогчидтой уулзлаа. Хорих ангиуд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн А/194 дугаар “Коронавирусийн халдвар “Ковид-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах түр журам”, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн А/10 дугаар “Коронавируст /Ковид-19/ халдварт өвчин илэрсэн үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөө”, 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн А/56 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улаан” зэрэгт ажиллах” тухай тушаал, Коронавируст халдвар /Ковид-19/-т өвчин илэрсэн үед хариу арга хэмжээний багийн ажиллах заавар, хоригдлыг нүүлгэн шилжүүлж, хуяглан хүргэх баг, хорих анги, байгууллагуудын нөөц, хүч хэрэгслийн тооцоо, Коронавируст халдвар /Ковид-19/-т өвчин илэрсэн үед авах хариу арга хэмжээний зураглал зэргийг мөрдөн ажиллаж байгаа хэдий ч хүний эрх зөрчигдөх нөхцөл байсаар байна. ХЭҮК-т иргэдээс ирүүлсэн гомдолд хөндөгдөж байгаа хүний эрхийн ноцтой зөрчил нь “Ямар нэг халдваргүй, эрүүл хорьж, саатуулагдаад хорих, саатуулах байрнаас халдвар авч, өвчилж байгаа” явдал юм. Өөрөөр хэлбэл, төрийн харуул хамгаалалттай, онцгой объектод байхдаа тухайн иргэн эрүүл мэндээрээ хохирч буй асуудал. Үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Коронавирусийн халдвар авсан хоригдогчдын дунд жирэмсэн, зүрхний архаг өвчтэй, хатгаа зэрэг өвчин хавсарсан оноштой хүмүүс байгаа ч ХӨСҮТ болон бусад эмнэлгийн байгууллага хэвтүүлэн эмчлэхээс зайлсхийх, мөн харгалзах алба хаагчийн хүрэлцээ дутмаг зэргээс шалтгаалан хоригдогчдын эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх зөрчигдөхөд хүрч байна. Иймээс энэ харилцааг зохицуулах, шуурхай арга хэмжээ авах, ХЭҮК-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

П.Сайнжаргал

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *