Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 815 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн нь 711 Улаанбаатар хотод, 99 орон нутагт , 5 эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 44016 боллоо.
Мөн 7 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 160 болж байна.
- 79 настай эрэгтэй
- 65 настай эмэгтэй
- 80 настай эрэгтэй
- 89 настай эрэгтэй
- 77 настай эрэгтэй
- 56 настай эрэгтэй
- 56 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1451 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 29984 боллоо.