Нийслэлд мөрдөгдөж буй хатуу хөл хорионы дэглэмийг маргааш буюу тавдугаар сарын 08-ны өглөөний 06:00 цагт бууруулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос мэдээлж байна.
ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг “15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг 2 дахин бууруулсан талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Цар тахлын өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Айлд зочлохгүй байх. Албан байгууллага олон нийтийн газарт олноор цуглахгүй байх. Вакцинд хамрагдсан ч дархлаа тогтлоо гэж тайвшрахгүй байх. Амны хаалтаа зүүх, гараа байнга угаахыг сэрэмжлүүлж байна.
Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах мэдэгдлийг гаргаж байна.
- Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байх
- Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх
- Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
- гараа байнга ариутгах
- Хүн хоорондын зайг ямагт баримтлах зэргийг иргэн бүхэн баримталж, өөрийгөө халдвараас хамгаална уу” гэв.