Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт тохиолдол 737 бүртгэгдлээ.
Эдгээрийн 681 нь Улаанбаатар хотод, орон нутагт 53, эмнэлгээс шалтгаалах халдвар 3 байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 43201 боллоо.
Мөн 11 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 153 болж байна.
- 60 настай эрэгтэй
- 74 настай эмэгтэй
- 45 настай эрэгтэй
- 62 настай эрэгтэй
- 54 настай эрэгтэй
- 56 настай эрэгтэй
- 81 настай эмэгтэй
- 46 настай эмэгтэй
- 51 настай эмэгтэй
- 47 настай эрэгтэй
- 67 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1291 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 28533 болов.
Биеийн байдал маш хүнд 125 хүн байна