Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Эдгээрээс зөрчилтэй 2, зөрчилгүй 3, харьяаллын дагуу шилжүүлсэн 5 гомдол, мэдээлэл байна.

Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдол шалгагдаж байна хэмээн тус газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *