Categories
мэдээ улс-төр

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүдтэй уулзлаа

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүдтэй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр очиж уулзлаа.

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар иргэд цар тахлаас сэргийлэхээр хөл хорио тогтоосон үед УИХ-ын гишүүдийн хийж буй жагсаал цуглааныг зогсоох хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан юм. Мөн Улсын онцгой комисст хандаж, талбай дээр сууж буй гишүүдэд гэр, майхан олгох асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Улмаар УИХ-ын гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар боллоо. Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *