Олон улсын сансрын станцад нэг жил гаруй хугацаа өнгөрөөсөн франц дарсыг “Christie’s” дуудлага худалдаагааны компани нэг сая ам.доллараар үнэлжээ. “Pétrus 2000” гэх нэртэй энэхүү дарс нь 2019 оны арваннэгдүгээр сард сансарт илгээсэн 12 шил дарсны нэг аж.
Дэлхийгээс бусад газарт тариалан эрхлэх боломжийг судлан, эдгээр дарсыг судалгаандаа ашигласан байна. Дэлхийн тойрог замаар 14 сар аялаад ирсэн уг дарсны бүтэц маш нарийн түвшинд өөрчлөгджээ. Энэ дарс нь сансрын хөлөг дээрх бараг хүндийн жингүй, өвөрмөц орчинд боловсорсон аж.
Нэг лонх нь 10 мянган ам.доллараар зарагддаг уг дарсыг сансарт “нисэн”, шинжлэх ухааны шинэлэг туршилтад хамруулсан учир нэг сая ам.доллар хангалттай хүрнэ гэж үзжээ. “Сансрын дарс”-ны борлуулалтаас олсон орлогыг сансар дахь эрдэм шинжилгээний ажлын судалгаа шинжилгээнд зарцуулах аж.