Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаарын хил нээх асуудлыг зургадугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулахаар болов

Тавдугаар сарын 1-нээс агаарын хилийг нээхээр төлөвлөж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хил нээх асуудлыг зургаадугаар сарын нэгэн хүртэл хойшлуулахаар болжээ.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэлтэй ажилласан. Гэвч цар тахлын тархалт эрчимтэй буурахгүй байна. Тиймээс халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хил нээх асуудлыг хойшлуулахаар болсон. Зургаадугаар сарын эхэн үеэр хилээ нээхээр шийдвэрлэсэн” гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *