Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Япончуудад зориулсан монгол цуйвангийн жорууд

“Монгол цуйван хэр вэ гэж” “Чака Ланд” хамтлаг дуугаар асуусан билээ. Иймээс яончуудад цуйван хийх арга, жорыг хүргэж байна


Цуйван хийх олон төрлийн арга байдаг.

Орц: /4 хүний порц хоол болно/

  • 2 ш лууван
  • 2 ш сонгино
  • 2-3 хумс сармис
  • 200 гр байцаа
  • 300 гр мах
  • Том, жижигээсээ хамаараад 2-3 элдүүр гурил, плиткан дээрээ хайрч бэлтгэсэн байж болно
  • давс
  • ус
  • 50-75 мл тос, махныхаа өөхнөөс шалтгаалан тосоо тааруулна

Бэлтгэх нь:

Сонгиноо арилгаад нарийхан хэрчинэ. Лууван, байцаа, махаа мөн адил нарийхан хэрчинэ. Гурилаа нимгэлэн элдээд плиткан дээрээ тавьж хайрна.

Дараа нь тосоо хийж халаана. Дээрээс нь сонгиноосоо нэмж хэсэг хуурсны дараа луувангаа нэмж хийнэ. Тос нь шаргалтаад ирэхээр махаа нэмж борлуулна. Давсаа нэмж амтлаад байцаагаа хийнэ. Нэлээд хуурсны дараа усаа хийн дахин буцалгана. Тэгээд бэлтгэсэн гурилаа хийж чанана. Ширүүн гал дээр 3 орчим минут буцалгаад галаа багасгана. 10 орчим минутын дараа галаа унтраагаад үлдсэн сонгино, жижиглэн хэрчсэн сармисаа нэмнэ. Ийнхүү бэлэн болсон цуйвандаа бага зэрэг тос хийгээд, сэрээгээр гурилаа салган холиод, таваглана.

Дарааагийн жор: Гурил, мах, лууван, манжин, чинжүү орно.

Эхлээд мах болон ногоогоо нарийхан хэрчиж хуурна.

Алхам 2: Гурилаа зуурч элдээд тосоор тослоод дээр дээрээс нь давхарлан тавьж хэрчиж бэлдэнэ.

Алхам 3: Хуурсан мах ногоон дээрээ ус хийж буцалгана.

Алхам 4: Хэрчсэн гурилаа элтгэсэн шөлөн дээрээ хийж эхний удаад 5 мин ширүүн гал дээр чанана. Түүний дараа дахин 5 минут дунд зэргийн гал дээр чанаж, сүүлд нь ширүүн гал дээр 2 минут жигнээд бэлэн болно.

МОНГОЛ ЦУЙВАНГИЙН ТАЛААРХ ВИДЕО ЖОРЫГ ХҮРГЭЖ БАЙНА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *