Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн чуулганаар хэлэлцэж, баталлаа.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Харин Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм.