Categories
мэдээ нийгэм

“Хүчит Шонхор” ХХК нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр ажилласаар байна

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит Шонхор ХХК”-ийн Шонхор худалдааны төв нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан.

Тус гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсноос хойш Хүчит Шонхор ХХК нь тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй ч өнөөг хүртэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Батэрдэнэ өөрийн цахим хуудсандаа “Ямар ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй мөртлөө үйл ажиллагаа явуулсаар байгаа зах худалдаа эрхлэгч бол Хүчит шонхор ХХК. Ямар хаалгаар ингээд яваад байдаг гэдгийг ойлгох ухаан хайрла. Энэ чинь жинхэнэ өрсөлдөөнд нөлөөлдөг зүйл” гэж мэдээлжээ.

Мөн тус худалдааны төв нь цар тахлын хүнд нөхцөлд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмсэн хэргээр 29 сая төгрөгөөр торгуулиад байгаа юм.

Тодруулбал: Махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29,140,676 мянган төгрөгөөр торгосон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *