Categories
гадаад мэдээ

ДЭМБ: “Moderna”-гийн вакциныг бүртгэлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Америкийн “Moderna” компанид гарган авсан, “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ.

ДЭМБ коронавирусийн тав дахь вакциныг бүртгэж буй нь энэ аж. Тус байгууллага өмнө нь “Pfizer/BioNTech”, “AstraZeneca”, “Serum” хүрээлэн, “Johnson & Johnson”-ы вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосон юм. ДЭМБ “Moderna”-гийн вакциныг бүртгэхээс өмнө АНУ, Канад тэргүүтэй хэд хэдэн орон уг вакцинд зөвшөөрөл олгоод байсан юм.

ДЭМБ-ын мэдээлснээр, “Moderna”-гийн вакцины хадгалах горим нь нэмэлт тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг бууруулах боломжтой ажээ. Тодруулбал, Уг вакциныг 2-8 хэмд 30 хүртэлх хоног хадгалах боломжтой гэдгийг “Moderna” компани мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *