Categories
мэдээ нийгэм

Баруун бүсэд мал төллөлт хамгийн өндөр хувьтай байна

2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 15.3 сая буюу 60.2 хувь нь төллөөд байна.

Бүсээр нь авч үзвэл баруун бүсэд 75.8 хувь, хангайн бүсэд 58.6 хувь, төвийн бүсэд 55.5 хувь, зүүн бүсэд 63.5 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 15.3 сая төл хүлээн авч, 14.8 сая төл бойжиж, бойжилт 96.6 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *