Бүх нийтийн бэлэн байдлыг сунгасантай холбогдуулан Засгийн газраас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:
-Хөл хорио тогтоосноор 100 мянган хүнийг өвчлөхөөс сэргийлсэн. Бүх нийтийн бэлэн байдал зарлахаас өмнө халдварын тоо өдрөөс өдөрт 5 дахин өсч байсан. Зарим газрын санал болгосон ПСР –д суурилсан мутицийг илрүүлэх шинжилгээг хийж, 33 сорьцыг хамруулсан. Турк улсаас ирсэн гурван хүнээс Их Британаас гаралтай мутацилагдсан вирус илэрсэн. Хүн амын дунд хийсэн судалгаанаас 2 хүнээс мутацилагдсан вирус илэрсэн. Гэхдээ энэ нь хүн амын дунд тархсан гэсэн үг биш. Ямар ч өөр төрлийн вирус илэрсэн баримтлах эмчилгээ, халдвар хамгааллын дэглэм адилхан.
-“Мутацид орсон вируст вакцин үйлчлэх үү,нас баралтыг бууруулахад ямар арга хэмжээ авч байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад
-“Мутацид орсон хэлбэрт вакцин үр дүнгүй гэсэн судалгаа гараагүй. Нас баралтыг бууруулахад эрт оношлогооны аргыг хэрэглэх хэрэгтэй. Одоо шинж тэмдэгт суурилж эмнэлгийн тусламж үзүүлж байна.хөл хорионы эхэнд нас баралтын оргил хөл хорионы төгсгөлд ирнэ гэж анхааруулж байсан. Уушигны аппарат 800 орчим бий. Уушигны аппаратнаас болж нас баралт нэмэгдэж байна гэсэн үг. Тодорхой заалтаар ордог. Өдөр болгон аппаратыг ашиглаад байгаа зүйл байхгүй” гэлээ.