Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Банзрагч: Хашаандаа есөн төрлийн 40 гаруй жимсний мод мөн эмийн ургамал тариалсан

Хашаандаа тохь тухтай амьдрах боломжийг илэрхийлж, өөрийн гараар хашаагаа эко болгон тохижуулсан Т.Банзрагчтай ярилцлаа.


-Гэр хороололд ч гэсэн тохь тухтай амьдарч болохыг харуулсан байна. Хэзээнээс ингэж хашаагаа тохижуулж эхэлсэн бэ?

-2000 оноос гэр хороололд хашаа байшингаа тохижуулж амьдрах хүсэлтэй байсан юм. Гэр хороолол тэр дундаа захын гэр хороололд амьдардаг гэхээрээ үнс, тоос, утаа униар, бохиртоо хутгалдаж амьдрах ёсгүй шүү дээ. Өөрийн боломж бололцоондоо тулгуурлан цэвэрхэн сайхан орчинд хэнээс ч юугаар ч дутахгүй сайхан амьдрах боломж буйг харуулахыг зорьсон. Тэгээд 2010 онд хоёр өрөө байраа зараад Эрдэнэт хотын хамгийн захын хороололд 0.7 га хоосон хашаа худалдаж авч байлаа. Хашаагаа шууд тохижуулах боломжгүй байсан учраас таван ханатай гэр бариад тэгээс эхэлж байсан.

-Та аль нутгийн хүн бэ. Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Тэгшбаярын Банзрагч гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн. Түүнээс хойш 1993 онд эхнэр гурван хүүхдийн хамт Эрдэнэт хотод ирж суурьшсан. Одоо уулын баяжуулах үйлдвэрийн авто цехэд жолооч хийдэг

-Анх санаагаа хэрхэн гаргаж байв?

-Яаж хийвэл байгальд ээлтэй тухтай байх вэ гэдэг талаар их бодсон. Ер нь хүнд хийх хүсэл санаачлага нь байхад заавал мэргэжлийн барилгачин, инженер байх албагүй юм билээ. Өрөө зургийг нь гаргаад л хийж эхэлсэн. Цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэтээр тохижуулсан.

-Энэ бүгдийг хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Хашааны тохижилтоос гадна халаалт, бохир зэрэг асуудлыг давхар шийдсэн. Бас багагүй мөнгө орно. 2010 оноос хойш эхнэр бид хоёр цалингийнхаа 50 хувийг хашаандаа зориулж хадгалж байгаад бага багаар тохижуулалтаа хийж байсан. Ямар ч өр зээлгүй зөвхөн хуримтлалаараа энэ бүгдийг хийсэн юм. Олон жилээр зээл тавьж заавал байранд амьдрах хэрэг байхгүй. Ялангуяа залуу хүмүүс таван жил мөнгөө хураагаад хашаа байшинд сайхан амьдрах боломж байна.

woodwork гэх мэтийн зураг байж болно-Ундны ус болон бохир, дулааны асуудлаа яаж шийдсэн бэ?

-2014 онд байшингаа барьж байхдаа 100 хувь тогоор халаана гэж тооцоолж ямар ч галлах боломжгүй барьсан. Манай байшин 66м/кв хэмжээтэй. Тогоор ажилладаг зуухаар байшингаа одоог хүртэл халаадаг. Мөн хашаандаа монгол уламжлалаа хадгалах үүднээс гэр барьсан. Гэртэй шалны халаалт тавьж өгсөн. Байшингийнхаа хажуу талаас хашааны гадна хүртэл бохир соруулдаг цооног хийсэн. Энэ нь бохирын асуудлыг шийддэг. Харин одоогоор ундны усаа зөөвөрлөж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.-Хашаандаа хэдэн төрлийн мод тарьсан бэ?

-Чацаргана, үхрийн нүд, мооль, интоор, нарс, хуш, өрөл, алимны мод зэрэг есөн төрлийн 40 гаруй жимсний мод, ногоон сонгино, бөөрөнхий сонгино, сармис, яншуу, цэцэгт байцааг тарьдаг. Мөн хашаагаа өнгө үзэмжтэй, эко байлгахын тулд маш олон төрлийн цэцэг ургуулсан. Арван жилийн өмнө анх хашаан дотроо явган хашаа барьж хүний хөлөөс тусгаарласан юм. Гэтэл өнөөдөр тэр хашаанд есөн төрлийн эмийн ургамал ургасан байсан. Юмдүүжин, таван салаа, шүдэн толгой, баабан бээбэн, хонин нүд, зараа уул, боролз шүүр зэрэг эмийн ургамал ургажээ.

цэцэг гэх мэтийн зураг байж болно-Нарийн ногоо болон жимсний мод тарих талаар зөвлөмж өгөөч?

-Ногоог удамшлын гаралтай гэдэг. Жимсний мод, нарийн ногооны үрийг сонгохдоо гарал үүслийг нь харж сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт хөрсөө бэлдэх. Хөрс бол тариалалт хийхэд хамгийн чухал зүйлийн нэг. Бууц, элс, шороо хэдэн хувь байх вэ гэдгийг тооцоолж хөрсөө бэлдэнэ. Үрсэлгээг дулаан газарт хоёроос гурван сарын хооронд хийгээд эхэлсэн байх ёстой. Бэлдсэн үрсэлгээгээ дулаан ормогц тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр гаргаж тавина. Үүний дараа зуны улиралд тасралтгүй арчилгаа хэрэгтэй. Цаг агаар харж байгаад арчилгаа хийх нь зөв юм. Арав хоноод хөрсөө шалгаж сийрүүлэх шаардлагатай. Арчилгаа сайн байж хүнсний ногоо сайн ургадаг.

-Залуу гэр бүлүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцвал?

-Байрнаасаа гарч болохгүй хорионд байх, хашаа байшингаа өөрийн хүссэнээрээ тохижуулаад амьдрах хоёрын ялгааг харж байгаа байх. Тэгэхээр эртнээс мөнгөө хуримтлуул гэж хэлмээр байна. Бусад хашаагаа хэрхэн яаж тохижуулах талаар надаас хэзээ ч хамаагүй холбогдоод асуухад би зөвөлгөө өгнө гэдгээ хэлмээр байна.

ИНГЭЭД ТА БҮХЭНД Т.БАНЗРАГЧИЙН ГЭР ХАШААГАА ХЭРХЭН ТОХИЖУУЛСНЫГ СОНИРХУУЛЖ БАЙНА


Зургийн тодорхойлолт алга байна. African daisy гэх мэтийн зураг байж болно тэнгэр, цас болон мод гэх мэтийн зураг байж болно

woodwork гэх мэтийн зураг байж болно woodwork гэх мэтийн зураг байж болно Зургийн тодорхойлолт алга байна.

цэцэг гэх мэтийн зураг байж болно woodwork гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна. woodwork гэх мэтийн зураг байж болно Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна.

байгаль гэх мэтийн зураг байж болно байгаль гэх мэтийн зураг байж болно байгаль гэх мэтийн зураг байж болно гадаа гэх мэтийн зураг байж болно гадаа гэх мэтийн зураг байж болно

African daisy болон байгаль гэх мэтийн зураг байж болно African daisy болон байгаль гэх мэтийн зураг байж болно цэцэг гэх мэтийн зураг байж болно Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна. цэцэг гэх мэтийн зураг байж болно Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Н.ЦОГЗОЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *