Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр болохоор хуульчилсан. Ерөнхийлөгчийн сонгууль болоход 50 хоног үлдсэн байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны зураглалыг хүргэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 30-наас эхэлнэ. Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу
- 50 нас хүрсэн
- Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэн байх
- Ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.