Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос сард 150 сая тун ‘Spunik-V’ вакцин үйлдвэрлэнэ

Өмнөд Солонгосын биотехнологийн “GL Rapha” компани өнгөрөгч оны сүүлээр ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай жил бүр 150 сая тун “Sputnik-V” вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсан.

Тэгвэл Өмнөд Солонгосын биотехнологийн“Huons Global”, “GL Rapha”, “Prestige BioPharma”, “Humedix” болон “Boran Pharma” гэх таван компани хамтарсан консорциум байгуулах замаар ОХУ-ын “Sputnik-V” вакциныг үйлдвэрлэхээр болсон байна. Консорциумыг тэргүүлэх “Huons Global” компанийн баасан гаригт мэдээлснээр ийнхүү таван компани хамтарснаар сард 100 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

Хамгийн сүүлд Энэтхэг улс өнгөрөгч даваа гаригт ОХУ-ын “Sputnik-V” вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон. Дэлхийн 60 улс өнөөдрийн байдлаар ОХУ-ын “Spuntik-V” вакцинд зөвшөөрөл олгоод байна. Эдгээр орнуудын нийт хүн ам ойролцоогоор 3 тэрбум орчим. Түүнчлэн Европын эмийн агентлаг тус вакцины үр дүн, аюулгүй байдлыг судлах ажил үндсэндээ дуусах шатандаа ороод байгаа юм. Хэрэв Европын эмийн агентлаг зөвшөөрөл олгосон тохиолдолд Европын холбооны гишүүн 27 улс “Spuntik-V” вакциныг худалдан авч, дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглах боломжтой болно. Ингэснээр “Sputnik-V” вакциныг эрэлт улам бүр өсөх хандлагатай болоод байна.

Тиймээс ОХУ-ын сүүлийн саруудад дэлхийн бусад орнуудад үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж эхлээд байгаа юм. Тухайлбал, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирил Дмитриевийн мэдээлснээр “Panacea Biotec”, “Virchow Biotech”, “Stelis Biopharma”, “Gland Pharma” болон “Hetero” зэрэг Энэтхэгийн биотехнологийн тэргүүлэгч таван компани мөн консорциум байгуулах замаар сард 50 сая тун “Sputnik-V” вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд ОХУ-ын биотехнологийн “R-Pharm” компани Германы Бавари мужийн Иллертиссен хотод “COVID-19”-ийн эсрэг “Sputnik-V” вакцины үйлдвэр байгуулах тохиролцоонд хүрээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *