Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар авсан 406 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11883 хүнээс халдварын шинжилгээ авчээ. Үүнээс 1107 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдварын 19672 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1107 тохиолдлын 1020 нь Улаанбаатар хотод, 84 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалгаалах халдвараар гурван хүн өвчилжээ.

Харин 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр халдвар авч, эмчлэгдсэн иргэдийн тоо 11044 болж байна.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан зургаан хүн нас барж, нас баралт 37 боллоо. Халдвараар нас барсан зургаан хүний хувьд 34 настай эрэгтэй, 49 настай эрэгтэй, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймагт хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *