Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны эхний улиралд шинэ
бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 133 иргэн, хуулийн этгээд
мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 34 буюу 34.3 хувиар өсчээ.
Иргэн, хуулийн этгээдээс 2021 оны эхний улиралд ирүүлсэн 98 бүтээлд патент олгосны 51 нь шинэ
бүтээлийнх, 47 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент
23 буюу 82.1 хувиар, бүтээгдэхүүний загварын патент 4 буюу 9.3 хувиар өссөн байна.
Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 23 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 19 нь хими, төмөрлөг, 9 нь физик, 8 нь механик, гэрэлтүүлэг, дулаан, шахуурга, хөдөлгүүр, зэвсэг тэсрэх бодис, 16 нь бусад ангилалд хамаарч байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний улиралд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 1140 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна.
Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 412 ( 36.1%) нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Харин өмнөх сараас шинэ бүтээлийн патент 18 буюу 2.5 дахин нэмэгдэж, бүтээгдэхүүний загварын
патент 3 (15.0 хувь)-аар буурсан байна.
Мөн Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний
улиралд барааны тэмдгийн эрхийн
хамгаалалт авахаар 1140 иргэн, хуулийн
этгээд мэдүүлэг гаргасан байна.
Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 412 (
36.1хувь ) нь Мадридын хэлэлцээрийн дагуу
Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын
мэдүүлэг байна.
Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн
912 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт
олгосон нь өмнөх оны мөн үеэс 203 (18.2 хувь )-аар буурч, 488 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан
байна.
Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2021 оны эхний улиралд 316 иргэн, хуулийн этгээд
мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 31 (10.9 хувь)-ээр өсчээ.