Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Аймаг нийслэлийн сонгуулийн хороод санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгууллаа.
Иймд сургалтын бүртгэл, сорилтой холбоотой дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын бүртгэл, сорил хаагдсан. Хэсгийн хороонд ажиллах ажилтны сургалтын бүртгэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд сорил цэс 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн идэвхжинэ.
2020 онд сургалтад хамрагдан, сорилд тэнцсэн албан хаагч та “Сургалтын бүртгэл” цэс рүү нэвтэрч өөрийн хувийн мэдээллээ шинэчлээрэй.
2020, 2021 оны гэрчилгээтэй албан хаагч та “СОНГУУЛИЙН ХОРООНД АЖИЛЛАХ АЛБАН ХААГЧДЫН НЭЭЛТТЭЙ БҮРТГЭЛ”- дээ бүртгүүлээрэй.
Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо