Иргэд болон ААН, байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг E-Mongolia цахим хуудаснаас авч болно. Иргэд өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэсэн улс, дархлаажуулалтад хаана, хэзээ хамрагдсан мэдээллээ мөн авах боломжтой.
ААН, байгууллагууд тухайн үйлчлүүлэгч, хэрэглэгч хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан эсэхийг шалгаж болно. Вакцины гэрчилгээг лавлагаа хэлбэрээр монгол, англи хэлээр авах боломжийг мөн бүрдүүлжээ.
Монгол Улсын Засгийн газар, УОК энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулахыг зорьж байгаа юм.