Коронавируст халдварын улмаас эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа нийт 2637 хүн байгаагаас хөнгөн 2176, хүндэвтэр 373 байна. Харин хүнд хүний тоо 74 хүрч, маш хүнд хүн 14 болж нэмэгдэж буй.
Мөн халдвар батлагдсан, хөнгөн 2000 гаруй хүн гэрээр эмчилгээ үйлчилгээ авч, гэрийн хяналтад байна.
Өнгөрсөн 24 цагт 11116 сорьцонд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 554 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 12.780 боллоо. Бас нэгэн харамсалтай мэдээ байгаа нь нэг хүн нас барж, нас баралт 18 бүртгэгдлээ. Харин мөн хугацаанд 372 хүн эдгэрсэн сайхан мэдээ байна. Ингэснээр нийт 8140 хүн эдгэрээд байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 451 бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10544 боллоо. Харин орон нутагт 102 тохиолдол батлагдаж, өвчлөл 1689 хүрлээ. Харин нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 428 болж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.