МҮЭ-ийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоод хамтран Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна.
Түүнчлэн НДШ-ийн нэмэгдэл, Капитал банкнаас өр барагдуулах, НДҮЗ-ийн асуудал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцэлийг эхлүүлсэн үүний үр дүнд НДШ–ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн.
-Ерөнхий сайд энэ саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн. Хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байна.
-Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцэлийн дараагийн шатанд шилжинэ.
-НДШ-ийн хөнгөлөлт төсөвт болон төр, орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулахыг шаардаж байна. НДҮЗ, ЭМДҮЗ-ийн хариуцлаггүй ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн нэрийг татах ёстой гэв.