Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 1941-1945 оны Аугаа их эх орны дайнд оролцсон ахмад дайчдын нийгэм-эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд залуус, иргэдэд эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын БХЯ-ны харьяа Монгол цэргийн музейг “Эх орны дайны ялалтын дурсгалын медаль”-иар шагнав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс ирүүлсэн “БАТЛАМЖ”-ийг Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзоригт Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал, Оросын хамтын ажиллагааны байгууллагын захирал, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын зөвлөх А.Р.Базархандаев гардууллаа.