Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 602 хүнээс халдвар илэрснээр халдварын тоо улсын хэмжээнд 10820 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд шинээр Дорнод аймагт халдвар батлагдсан гэх мэдээлэл гараад байгаа. Тус аймагт батлагдсан тохиолдлуудын сорьцыыг ХӨСҮТ-т баталгаажуулах шинжилгээ яг одоо хийгдэж байна.
Халдварын улмаас 2119 хүн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 1,811
- Хүндэвтэр 244
- Хүнд 52
- Маш хүнд 12 хүн байна.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Нас барсан хүн 60 гаруй настай, эрэгтэй. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна” гэлээ.