Нийслэлд нийтийн тээврийн өдөр тутмын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр автобусны 60 гаруй хувь нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглаж байгаа аж. Иймд нийтийн тээврийн автобусуудад парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн талаар албаныхан онцлов.
Нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа автобус, троллейбусны 524 буюу 45 хувь нь насжилтаараа энэ онд үйлчилгээнээс хасагдах юм. Үүнээс 246 буюу 47 хувь нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл багтаж байгаа гэлээ. Иймд ойрын гурван жилд автобусны 75 хувь нь үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр эхний ээлжид яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм зэрэгтэй танилцах үеэр ойрын гурван жилд автобусны 75 хувь нь үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан онцлолж байв.