Categories
мэдээ цаг-үе

Архангай аймагт долоон тохиолдол батлагдлаа

Архангай аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 2021 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр ойрын болон дам хавьтлын 425 иргэн, Завхан аймгийн 8 иргэн нийт 433 иргэнд PCR шинжилгээ хийгдсэнээс 7 тохиолдол эерэг гарч, нийт 68 хүнд вирус батлагдлаа.

Үүнээс
-Эрдэнэбулган суманд 59,
-Хайрхан сумаас 6,
-Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн 1,
-Батцэнгэл сумын 3 байна.
Эдгээрээс Хайрхан сумын 1, Батцэнгэл сумын 3, Эрдэнэбулган сумын 5, нийт 9 иргэн бүрэн эдгэрлээ.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын судалгаа үргэлжилж байна. Дөрөвдүгээр сарын 02-ны өглөөний байдлаар сумдад нийт 77 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан бөгөөд нийт өссөн дүнгээр 16040 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан байна.сОдоогийн байдлаар гэрийн ажиглалтад нийт 1784 иргэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *