Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр:
“Нөхөр маань эмнэлэгт ирээд шокноосоо гарахгүй, “Түвшинбаяр аа одоо больчих л доо” гээд л хашгирч байсан. Дөрвийн дөрвөн хүн тариаг нь хийлгэх гээд барьж дийлэхгүй байсан. Шууд жүжиг тавьж байна шүү дээ. Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, одоо болно. Үнэн гэж байдаг. Үнэний төлөө явах болно. Эхлээд би нөхрөө босгоодохьё. Би нөхрийгөө зүлэг ногоон дэвжээн дээрээ дахин барилдахыг хармаар байна.
Н.Түвшинбаяр манай гэр бүлийн найз н.Хосбаяр гэж залууг хоёр жилийн өмнө ямар ч шалтгаангүй зодож байсан, харсан гэрчүүд ч байгаа. Тэрнээс болоод найзууд байхаа больсон. Манай гэр бүлийн сайн найз Тулга гэж ах бий. Хагалгаанд ороод удаагүй байсан 60 хүрэх гэж байгаа Тулга ах өчигдөр нөхрийг маань авахаар очиход “Чи муу хэнийг авах гэж ирж байгаа минь п… минь” гэж дайрч хөгшин хүнийг өвчтэй газар руу нь цохиж авсан.
Би дөнгөж сая сэхээний эмчтэй уулзахад “Сэхээнд хүнд, маш хүнд гэсэн хоёрхон хүн ордог. Танай нөхөр маш хүндэд нь орж байгаа шүү” гэсэн. Яагаад гэхээр хоёроос дээш хавсарсан хүнд гэмтлүүд байна. Тархины суурь яс нь хугарсан, цус хуралттай, урд талын дух цөмөрсөн. Чи харсан уу гээд л хэвлэлүүд намайг мушгиж байна. Харсан хүн зөндөө байгаа, очоод асуугаарай.
“Н.Түвшинбаяр аваргын дэлгэсэн зураг аргагүй хамгаалалт хэрэглэсэн үү гэсэн хардлага төрүүлээд байна” гэсэн асуултад “Өчигдөр намайг очиход зүв зүгээр байсан шүү дээ. Миний ханийг цусыг нь гартал балбачихсан, өөрийнх нь гар цус болчихсон, угаалгын өрөө явж угаасан гэж байгаа. Би хашгираад “Чи яаж байгаа юм. Миний хань чамд ямар гай болсон юм” гэхэд миний урдаас юу ч хэлээгүй” гэв.