Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: Хичээл сонголтоор барьцаалж сургалтын төлбөрийг бүрэн авахгүй байх түр журам баталсан

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

Тэрээр, “Улсын хэмжээнд 5-10 сая түүнээс дээш төлбөр авдаг 24 сургууль байна. Эдгээр сургуулиудад хувьсах зардал тусгаагүй.

Харин 5 саяас доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг гурван нөхцлийн хүрээнд олгосон. Нэгдүгээрт, цахим хичээлийн ирцийн бүртгэлээр хянах, Хоёрдугаарт сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулсан эсэх тайлан. Гуравдугаарт, Сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлснийг харгалзан үзсэн байгаа.

Мөн шинээр түр журам батлагдсан. Энэхүү журам өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны сургуулиудад хүргэсэн. Үүнд сургалтын төлбөрийг уян хатан нөхцлөөр авах. Төлбөр төлөгдөөгүйн улмаас цахим болон танхмын хичээлийг хязгаарлахгүй байх юм. Хичээл сонголтоо барьцаалж сургалтын төлбөрийг 100 хувь авахгүй байхад энэ журам үйлчилнэ. Үүнийг зөрчсөн сургуулиудад яам хатуу хариуцлага тооцно. Ийм зөрчил гаргасан тохиолдол оюутан, сурагчид мэдэгдэх ёстой. Хувьсах зардал олгохгүй”

МСҮТ-ийн үйл ажиллагаа БШУЯ-нд хамаардаггүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харъяа байдаг. Энэ жил МСҮТ танхимаар хичээллээгүй уяир 200 мянган төгрөгийн тэтгэлэг нь хүүхдийн мөнгө руу татагдаж буй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *