Categories
гадаад мэдээ

А.Навальный өлсгөлөн зарлажээ

Өдгөө шоронд хоригдож буй Oросын сөрөг хүчний удирдагчдын нэг А.Навальный өлсгөлөн зарлажээ. Биe нь муудсан тэрээр хорих ангийн удирдлагуудаас эмнэлгийн тусламж хүссэн ч татгалзжээ. Тэрээр “Би эмчид үзүүлж, эм уух эрхтэй. Нурууны өвдөлт хөл рүү шилжсэн. Хөл хэсэгчлэн мэдээ алдаж байна. Надад эм өгөөгүй” гэж захидалдаа бичжээ. Үүний дараа түүний хоригдож байгаа анги руу гаднаас эмч оруулахыг шаардсан хөдөлгөөн өрнөсөн талаар мэдээлжээ. А.Навальный өнгөрсөн оны наймдугаар сард онгоцонд явж байхдаа биe нь гэнэт муудсан. Германы эмч нар түүнийг новачок бодист хордсон гэж мэдээлсэн. Берлинд эмчлүүлсэн тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард нутаг буцсан ч түүнийг саатуулсан билээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *