Categories
мэдээ цаг-үе

Тээврийн жолооч нарт зориулан PCR шинжилгээний явуулын цэг байгуулна

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Улаанбаатараас орон нутагт зорчих гэж буй хүн заавал PCRшинжилгээнд хамрагдах учиртай.

Гэвч шинжилгээний цэгүүдийн цаг дууссан бол эдгээр иргэн хаана шинжилгээ өгөх боломжтой талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Яаралтай журмаар PCR шинжилгээ өгөх иргэд нийслэлийн зургаан дүүрэг дэх болон төрөлжсөн нарийн мэргэжлийн таван эмнэлэгт хандаж, шинжилгээнд хамрагдах боломжтой. Мөн шинжилгээ хийх явуулын багийг захын дүүргүүдэд байршуулахаар төлөвлөсөн” гэв.

Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Тээврийн жолооч, орон нутагт ажиллах албан хаагчдад зориулан

Сонгинохайрхан дүүрэг дэх авто худалдааны төв,

Хан-Уул дүүрэг дэх Спорт цогцолборын гадна талбай

Амгалан, Шар хад чиглэлд байгуулахаар төлөвлөсөн, зохион байгуулалтын ажлыг эхлүүлсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *