Categories
гадаад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулжээ

Шинэ Зеландын Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 20 ам.доллар болгожээ. Мөн хамгийн өндөр орлоготой иргэдээс авах татварын дээд хэмжээг 39 хувь болгож нэмсэн байна.

Шинэчилсэн дүрэм журам өнөөдрөөс мөрдөгдөж эхлэх юм байна. Шинэ Зеландад 175.5 мянган иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг гэсэн судалгаа бий. Хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбооны нарийн бичгийн дарга Жон Крокер мэдэгдэхдээ “Энэ бол хөдөлмөр эрхлэгчдийн хувьд маш том дэмжлэг юм” гэв. Шинэ Зеландын Засгийн газар өндөр орлоготой иргэдээс авах татварын хэмжээг нэмэгдүүлснээр тус улсын энэ оны төсөвт 550 сая ам.долларын нэмэлт орлого орж ирнэ гэж тооцож байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *