Categories
мэдээ цаг-үе

Pfizer вакцин өсвөр насныханд 100 хувийн дархлаа тогтоожээ

Pfizer-BioNTech компанийн боловсруулсан вакцин өсвөр насныханд Ковид19 халдварын эсрэг 100 хувийн дархлаа тогтоож байна. Тодруулбал эдгээр компанийн зүгээс АНУ-д 2,260 хүүхдийг хамруулан туршилт явуулахад эхний үр дүн тун сайн гарч, туршилтад хамрагдсан 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүнтэй дархлаа тогтжээ. Улмаар компанийн зүгээс өсвөр насныханд уг вакциныг тарих зөвшөөрлийг яаралтай журмаар авахаар АНУ-ын Хүнс, эмийн хяналтын албанд хандахаа мэдэгджээ.

Туршилтад хамрагдсан хүүхдүүдэд насанд хүрэгчдийн нэгэн адилаар хөнгөн гаж нөлөө илэрч байсан ч ноцтой асуудал үүсээгүй гэлээ. Тарилгын дараа бага зэрэг толгой өвдөх, халуурах, сульдах шинж тэмдгүүд ажиглагдаж байв.

Хоёр тунгаар хийдэг Pfizer-ийн вакциныг одоогоор дэлхийн 66 улсад 16-аас дээш насныханд тарих зөвшөөрөл олгоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *