Улаанбаатар хотоос 19 хоногийн өмнө Ховд аймагт очсон нэг иргэний PCR шинжилгээ эерэг гарч батлагдлаа. Түүнтэй хамт явсан гурван хүнийг тусгаарлан ажиглаж байна. Одоогоор халдвартай иргэний орж гарсан долоон байршилд хамгаалалт авч, ойрын хавьтал болсон иргэдийг олж илрүүлэх ажил эхэллээ. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комисс гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоож, аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, төрийн байгууллагуудын албан хаагчдыг 15 хүртэл хувиар ажиллах шийдвэр гаргалаа. Халдвартай иргэний хаанаас халдвар авсан эх уурхай тодорхойгүй байна.