АНУ-ийн Теннесси мужийн иргэн сугалаанаас нэг сая доллар хожсон боловч азын тасалбараа гээжээ.Спарта хотын оршин суугч Ник Слаттенд1.178.746 долларын үнэ бүхий тасалбар дээрх бүх дугаарууд таарч, азтан болсноо мэджээ. Тэрээр энэхүү тасалбараа өмнөх өдөр нь орон нутгийн хүнсний дэлгүүрээс худалдаж авсан байна.
“Би гайхаж, хожсон гэдэгтээ итгэж өгөхгүй байсан” гээд сүйт бүсгүйнхээ ажил руу баярт мэдээгээ хуваалцахаар яаран гүйж явахдаа тасалбараа алга болгосон гэнэ. Нэг цагийн дараа Слаттен азийн тасалбар нь гээгдснийг мэдээд ихэд цочирдон, явсан замаараа хайж эхэлжээ.
Хэрэв азтан тасалбараа гээчихвэл хонжворыг авах боломжгүй болох байсан аж. Гэсэн ч тэрээр цаг алдалгүй хайснаар автомашины зогсоол дээрээс алга болгосон тасалбараа эргүүлэн олж авчээ.Хонжворийн мөнгөө авсаны дараа тэр автомашинаа шинэчилж, өөрийн гэсэн байшин худалдаж авахаас гадна хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.