Гэмт этгээдүүд дуучин Бейонсегийн эд хөрөнгө хадгалагдаж байсан Лос Анжелес дахь агуулахаас сая долларын үнэтэй зүйлс авч явсан тухай TMZ портал мэдээлэв.
Хулгайч нар 2021 оны гуравдугаар сард дуучны агуулахаар хоёр ч удаа “зочлоод” амжсан болохыг эх сурвалж хэлжээ. Агуулахыг “Parkwood Entertainment” гэх компани түрээсэлж байсан ч алга болсон бүх эд зүйлс бүгд Бейонсегийн ажээ.
Алдагдсан эд зүйлсийн ихэнх нь тансаг зэрэглэлийн цүнх, даашинз гэнэ. Уг хэргийг Лос Анжелесийн цагдаагийн газар шалгаж байна.