Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж улсын нийслэлд болж байна.
Тэмцээний хоёр дахь -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн Ташкентын их дуулгад түрүүлсэн билээ.
Тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багаас
- -73 кг жинд Ц.Цогтбаатар, Г.Одбаяр
- -81 кг жинд Н.Дагвасүрэн нар зодоглосон.
Н.Дагвасүрэн хоёрдугаар шатанд Египетийн бөхөд ялагдсан бол Г.Одбаяр гуравдугаар шатанд Арменийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.
Ц.Цогтбаатар Тбилисийн их дуулгаас Монголын гурав дахь медалийг авчирлаа. Тэмцээний эхний өдөр ОУХМ Г.Хэрлэн хүрэл, МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртээд байсан юм.