Categories
мэдээ цаг-үе

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ ирэх оныг хүртэл нөхөн төлнө

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлаас Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр баталсан бөгөөд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны нэг дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Уг хуулийг хэрэгжүүлсэн 2020 оны 01 дүгээр сараас дэлхий дахинаа коронавируст халдварт цар тахал тархасны улмаас бүх улс оронд цар тахалтай тэмцэх арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд манай улс коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимоор ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлсэн бөгөөд түүний улмаас тэдний орлого буурч улмаар тэтгэврийн даатгалын шимтгэлээ хуулийн хугацаанд нөхөн төлөх боломжгүй болсон.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн өөрчлөлт батлагдсанаар 2021 онд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж чадаагүй 14.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болж, тэтгэврийн даатгалын санд 27.3 тэрбум төгрөг төвлөрч, уг сангаас 4.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ.


Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

facebook sharing button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *