Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ЭМЯ: Сүүлийн хоногт 361 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт хүнд 17000 хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 361 хүнд халдвар илэрсэн. Эдгээрийн 319 нь нийслэлд 42 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн 73 настай БНХАУ-ын иргэн коронавируст халдвараар нас барлаа.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоогоор 1576 хүн эмчлэгдэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.

Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 6693 боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *