Categories
мэдээ цаг-үе

Улиастай суманд нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ

Завхан аймгийн Улиастай сумын эрсдэл өндөртэй, ойрын хавьтлын иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг иргэний хариу эерэг гарчээ.

Иймд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлаж, дараагийн шатны арга хэмжээг авч эхэлсэн байна. Эцсийн хариу PCR шинжилгээгээр баталгаажна.

Эх сурвалж: Завхан аймгийн шуурхай штаб

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *