Categories
мэдээ спорт цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолны болзол хангажээ

Мэргэжлийн сумогийн харү башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.03.25/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа.


Одоогоор башёг тэргүүлж буй комүсүби Такаяасү энэ өдөр Хокүтофүжиг давж, арван даваа, хоёр унаатай болон башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин түүний араас удаалж буй озэки Асанояама комүсүби Митакэүмиг давж, есөн даваа, гурван унаатай болжээ. Тэгвэл озэки цолоо эргүүлэн авах хүсэлтэй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр тун чухал барилдааныг хийсэн. Тэрбээр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, есөн даваа, гурван унаатай болон озэки цолны болзлоо хангалаа. Түүний хувьд сүүлийн гурван башё дараалан нийт 33 даваа авав. Гэхдээ сүмогийн холбоо есөн даваатай хүнд озэки цол өгөх хүсэлгүй байдаг тул Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үлдсэн гурван өдрийн барилдаанаасаа дахин нэг даваа авч, 10 даваатай болох шаардлагатай.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд өчигдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн Оношог, Ичиножо А.Ичинноров Мидорифүжиг тус тус давсан бол Хошорюү С.Бямбасүрэн Акисэяамад, Чиёошома Г.Мөнхсайхан Котоновакад тус тус өвдөг шорооджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *