Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын хөөргөсөн пуужин Япон тэнгист унажээ

Умард Солонгос Япон тэнгисийг чиглэн үл мэдэгдэх хоёр пуужин харвасан тухай Япон, АНУ-ын албаны хүмүүс өчигдөр мэдэгджээ. “Энэ нь Японд төдийгүй бүс нутгийн аюулгүй байдал болон энх тайван байдалд заналхийлж буй хэрэг” гэж Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн ням гаригт Умард Солонгос ойрын зайн далавчит пуужинг Шар тэнгис рүү хөөргөсөн. Уг явдлын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг хориг тавьж, баллистик пуужин хөөргөхийг хориглосон байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Умард Солонгос пуужин хөөргөсөн нь өдөөн хатгалга биш. Энэ бол ердөө л ажил хэрэг” гэжээ. Шинжээчдийн үзэж буйгаар Жо Байдены уг мэдэгдэл нь түүний засгийн газар Умар Солонгостой дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэж байгааг харуулж байна” гэв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *