Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэлэлцэнэ.
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэнэ.
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл,
- Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл,
- Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нөөцийн мах худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.